Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд хөдөлмөрийн хүрээний бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг оновчтой зохицуулах, гүйцэтгэлийг удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр шуурхай хангахад чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, түүний үр дагаврыг ажиглах, хянах, шалгах, дотоод аудит хийх замаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангахад чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, мэдээлэл судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

Хариуцсан асуудал, утас, хаяг

1 Б.Баянмөнх Газрын дарга 206 62263030 bayanmunkh@mol.gov.mn
3 Ш.Гэрэлцэцэг Хөдөлмөр харилцааны бодлого, зохицуулалтын  хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн     gereltsetseg@mol.gov.mn
2 М.Энх-Амар Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, зохицуулалтын  хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 210 62263013 enkhamar@mol.gov.mn
4 А.Мөнхбат Хөдөлмөр эрхлэлтийн  бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн munkhbat@mol.gov.mn
5 Б.Батсуурь Төсөл, хөтөлбөр, харъяа байгууллагын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн batsuuri@mol.gov.mn
6 М.Энх-Отгон Дотоод ахлах аудитор 204 62263023 enkhotgon@mol.gov.mn
7 Г.Сүрбадрах Дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн surbadrakh@mol.gov.mn
8 М.Нямдэмбэрэл Дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн nyamdemberel@mol.gov.mn
9 Б.Шижиржаргал Салбарын мэдээллийн технологийн бодлого, шинэчлэл, цахим аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн shijirjargal@mol.gov.mn
10 Д.Түмэнбаяр Яамны тоног төхөөрөмж, програм хангамж, цахим хуудас, сервер үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн 201 62263031 tumenbayar.d@mol.gov.mn
11 Б.Лхагва-Очир Салбарын мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилт, мэдээллийн сангийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн lkhagvaochir@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах