Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв

 

Тус төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр үнэлгээ өгөх, ажлын байрны эрсдэлтэй хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх талаар санал, зөвлөмж өгөх, Мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ)-г оношлох, эмчлэх, нөхөн-сэргээх, сувилах, МШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалт хийх, холбогдох байгууллага, мэргэжилтэнг мэргэжлийн арга зүйгээр хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Тус төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, хэмжилт хийх,  үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний талаар зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг  оношлож эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалт магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага юм.

 Төвийн эрхэм зорилго:

Тус төвийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон нь дэвшилтэт технологи, нотолгоонд тулгуурлан хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах цогц тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн чанартай, ээлтэй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлдэг тэргүүлэх төв болоход оршино.

Тус төв нь хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтэс, мэргэжлийн өвчин судлалын хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төвийн дэргэд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан иргэдийн өвчний шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөр зохицуулалтын  асуудлыг магадлан шийдвэрлэдэг хөдөлмөр магадлалын комисс ажилладаг.

Мэргэжлийн өвчин судлалын хэлтэс нь мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар, тэргүүний технологи, нотолгоонд тулгуурласан оношлогоо, эмчилгээ, сувилгааны цогц үйлчилгээг мэргэжлийн өвчний  даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, хүртээмжтэй үзүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчин, хордлогыг, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалт магадлал хийх, мэргэжлээс шалтгаалах өвчний тархалт, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг судлах, урьдчилсан ба хугацаат үзлэгийг хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтэс нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байранд хэмжилт хийж  хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт  өгөх,  ажиллагсдын дунд эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байр, орчныг бүрдүүлэх арга хэмжээг дэмжих,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж гаргах, хөдөлмөрийн аюултай, хортой хүчин зүйлсийн нөлөөнөөс ажиллагсадыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг явуулах, хөдөлмөрийн нөхцөлийн талаар мэдээллийн сан үүсгэх, эргэн мэдээлэл хийх, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Санхүү бүртгэл аж ахуйн хэлтэс нь мэргэшсэн боловсон хүчин болон хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбогдол бүхий асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шинэчлэх, өөрчлөх, төвийн болон холбогдох байгууллагын үйл ажиллагааны жил хэтийн зорилт, төсвийн төслийг нэгтгэн боловсруулах, хувиарлах, тайланг нэгтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх, статистик, бүртгэл судалгааг нарийвчлан гаргах, байгууллагын хэмжээнд сахилга, дэг журам, төрийн албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, төсвийн зарцуулалтанд хяналт тавин, төвийн батлагдсан төсвийг зөв зохистой захиран зарцуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна

Ажлын тайлан

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн ажлын тайлан /2013.03.06-21/

 

Цахим хуудас: http://www.hemst.gov.mn/

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах