Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газар

Чиг үүрэг 

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны стратегийн зорилтынхоо хүрээнд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах, хөдөлмөр эрхлэлтийн ойрын болон хэтийн төлөвлөлт, тооцоолол хийх, бодлогын зөвлөмжөөр хангах;
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчний хөгжлийг хангах, төлөвлөлт, бодлого, арга зүйн удирдамжаар хангах, бодлогын дүн шинжилгээ хийх;
  • Иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Хөдөлмөрийн салбарын захиргааны статистик тайлан, мэдээлэл гаргах, салбарын үйл ажиллагааг мэдээллийн технологийн бодлого, чиглэлээр хангах;
  • Ажиллах хүч гадаадаас авах, гаргах, зөвшөөрөл олгох бодлогын зохицуулалт, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалт;
  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний асуудлаар гадаад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд, тэдгээрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээ, хэлэлцээрт хөдөлмөрийн асуудлаарх зохицуулалтыг боловсронгуй болгох.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, төсөл, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, монгол улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн болон гадаадаас эргэн ирсэн монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ хүрээнд хөдөлмөрийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хэрэглэгчдийг дүн шинжилгээний мэдээллээр хангах, нийтэд түгээх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нь бодлогоо хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай түншийн харилцаа тогтоож, түүний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

 Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам байна.

 

Хариуцсан асуудал, утас, хаяг 

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1 Г.Сувдаа Газрын дарга 215 262624 gsuvdaa@mol.gov.mn
2  А.Халиунаа Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга 217 266413  khaliunaa@mol.gov.mn
3 Д.Хадхүү Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний болон салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 203 62263435 khadkhuu@mol.gov.mn
4 Ч.Эрдэнэчимэг Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 219 262629 ch.erdenechimeg@mol.gov.mn
5 Ц.Баярмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн статистик, тооцоолол хариуцсан мэргэжилтэн bayarmaa@mol.gov.mn
6 Б.Түмэн Харъяа байгууллагуудын үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн tumen@mol.gov.mn
7 Ш.Дэлгэрхишиг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зохицуулалт хариуцсан мэргэжилтэн delgerkhishig_sh@mol.gov.mn
8 С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 214 261416 dambii@mol.gov.mn
9 С.Үржинбадам Нийтийг хамарсан болон цагийн ажил, малчдын хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн urjinbadam@mol.gov.mn
10 Д.Норжмаа  Залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн norjmaa@mol.gov.mn
11 Ю.Эрхэмбаатар Ахмад настан, албан бус салбарын хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн erkhembaatar@mol.gov.mn
12 Ц.Амартөгс Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга 218а 62263035 amartugs@mol.gov.mn
13  Б.Батмөнх Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 218 62263035 batmunkh@mol.gov.mn
14 Ө.Цогзолмаа Ажиллах хүч гадаадад гаргах бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн tsogzolmaa@mol.gov.mn
15 Ж.Батчимэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны бүртгэл мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтэн batchimeg_j@mol.gov.mn
16 Д.Ренчиндорж Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн ryenchindorj@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах