Санхүү, эдийн засгийн газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Санхүү, эдийн засгийн газар

Чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд санхүү, сангийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, хөдөлмөрийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийг нэгтгэн төлөвлөх, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тусгай санг удирдлага, зохицуулалтаар хангах, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сангийн зарцуулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг эрхлэх асуудлын хүрээний бодлого, шийдвэрийн хувилбар, төсвийн төсөл боловсруулах, төсвийг хуваарилах, үр ашигтай зарцуулах талаар цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээгээр хангах, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамж, санхүүгийн дэмжлэгээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд хэрэглэгч нь Засгийн газрын тусгай сангууд, яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам байна.

Хариуцсан асуудал, утас, хаяг

 

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1 Б.Пүрэвсүрэн Газрын дарга 208 62263015 purevsuren@mol.gov.mn
2 Ц.Эрдэнэтөгс Салбарын ерөнхий нягтлан бодогч, тайлан нэгтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн 209 62263020 erdenetugs@mol.gov.mn
3 Т.Итгэлмаа Салбарын төсвийн нэгдсэн бодлого, төлөвлөлт болон хөдөлмөрийн хэлтсүүд, харъяа байгууллагуудын төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 207 62263025 itgelmaa@mol.gov.mn
4 Г.Мижиддорж Салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт хариуцсан ахлах мэргэжилтэн mijiddorj@mol.gov.mn
5 Л.Түмэнжаргал Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн tumenjargal@mol.gov.mn
6 Б.Батцэцэг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн battsetseg@mol.gov.mn
7 Б.Цэрэнханд Сангуудын төсвийн бодлого, төлөвлөлт, хэтийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн 205 62263024 tserenkhand@mol.gov.mn
8 Ч.Болормаа Байгууллагуудын төлбөр тооцооны мэргэжилтэн /гэрээт/ bolormaa_ch@mol.gov.mn
9 Ц.Долгоржав Банк хоорондын төлбөр тооцооны мэргэжилтэн dolgorjavts@mol.gov.mn
10 Д.Батсайхан Гэрээт ажилтан batsaikhan.d@mol.gov.mn
11 Б.Бямбажав Сангийн зарцуулалтын хэлтсийн дарга 202 62263026 byambajav@mol.gov.mn
12 Г.Энхмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарлага, санхүүжилт, мэдээ тайлан  хариуцсан мэргэжилтэн 209 62263020 enkhmaa@mol.gov.mn
13 Д.Гантуяа Мэргэжлийг боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарлага, санхүүжилт, мэдээ тайлан, тэтгэлэг, бүсийн арга зүйн төвийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн gantuya@mol.gov.mn
14 Б.Энхцэцэг Мэргэжлийг боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарлага, санхүүжилт, мэдээ тайлан, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого хариуцсан мэргэжилтэн /гэрээт/ enkhtsetseg@mol.gov.mn
15 Б.Оргил Нэгдсэн төслийн албаны дарга 231а 262619 orgil@mol.gov.mn
16 Ч.Ганболд Салбарын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, судалгаа мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн 231 70150916 ganbold@mol.gov.mn
17 И.Туул Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/гэрээт/ tuul@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах