Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар

Чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцааны хөгжлийг төлөвлөх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөдөлмөрийн хүрээний хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн хяналтыг хөгжүүлэх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, нийгмийн зөвшлийн 3 талт түншлэлийн харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, ажил, амралтын горим, хөдөлмөрийн норм, нормативын бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөрийн хэм хэмжээ, олон улсын конвенци, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөрийн харилцааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам байна.

 

Хариуцсан асуудал, утас, хаяг

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1 Б.Алимаа Газрын дарга 213а 62263033 alimaa@mol.gov.mn
2 С.Жамъянсүрэн Хөдөлмөрийн харилцааны нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 213б 62263034 jamiyansuren@mol.gov.mn
3 Д.Хишигням Цалин хөлсний бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн khishignyam@mol.gov.mn
4 Д.Мөнхтогтох Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, салбаруудын тарифт цалингийн асуудал хариуцсан мэргэжилтэн munkhtogtokh@mol.gov.mn
5 Ж.Алтантуяа Хөдөлмөрийн бүтээмж хариуцсан мэргэжилтэн altantuya@mol.gov.mn
6 В.Батчимэг Хөдөлмөрийн удирдлага, нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн vbatchimeg@mol.gov.mn
7 Т.Эрдэнэ Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 212 262617 erdene@mol.gov.mn
8 Т.Мөнгөнцэцэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн munguntsetseg@mol.gov.mn
9 Б.Нарангарав Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  стандарт хариуцсан мэргэжилтэн narangarav@mol.gov.mn
10 Ж.Цэвэлмаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  үндэсний хороо, орон нутгийн зөвлөл, статистик хариуцсан мэргэжилтэн tsevelmaa@mol.gov.mn
11 Д.Чинзориг Хөдөлмөрийн норм, норматив хариуцсан ахлах мэргэжилтэн 211 62263021 chinzorig@mol.gov.mn
12 Ч.Янжинхорлоо Бүлгүүдийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн маргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн yanjinkhorloo@mol.gov.mn
13 Т.Гантулга Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 213 62263034 gantulga_t@mol.gov.mn
14 Д.Энхтуул Гэрээт ажилтан enkhtuul@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах