Төрийн захиргааны удирдлагын газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Төрийн захиргааны удирдлагын газар

Чиг үүрэг

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратад дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомж, шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог хангах, аппаратад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын санхүүжилттэй хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангах, хөдөлмөрийн салбар дахь уламжлалт харилцаатай гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулж, зохицуулах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргаж тайлагнах, албан хэрэг хөтлөх, бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэхэд эрх зүй, хамтын ажиллагааны болон дотоод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, олон нийттэй нээлттэй харилцах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Гадаад харилцааны яам, гадаад орон, олон улсын байгууллага, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна.

Хариуцсан асуудал, утас, хаяг

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1
Газрын дарга 223 264552
2 Ц.Энхтуяа Хүний нөөц, төрийн албаны салбар зөвлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 222 62263022 enkhtuya@mol.gov.mn
3 Ю.Батхишиг Салбарын хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн batkhishig@mol.gov.mn
4 Д.Цэцэгжаргал Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, шагнал урамшуулал хариуцсан ахлах мэргэжилтэн

226

 

 

 

225

266272

 

 

 

263037

tsetsegjargal_d@mol.gov.mn
5 Д.Энхзаяа Дээд газрын шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн enkhzaya@mol.gov.mn
6 Г.Ганболд Хуулийн ахлах мэргэжилтэн 229 266272 ganbold_g@mol.gov.mn
7 С.Сүхжаргал Хуулийн мэргэжилтэн sukhjargal@mol.gov.mn
8 М.Гантулга Сайдын туслах 220 261415 gantulga_m@mol.gov.mn
9 Р.Батжаргал Төрийн нарийн бичгийн даргын туслах  227 262453 batjargal_r@mol.gov.mn
10 Г.Гэрэлт-Од Яамны үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлагын үүрэг даалгаврын биелэлт хариуцсан мэргэжилтэн 225 266269 gereltod@mol.gov.mn
11 Л.Сансартуяа Яамны санхүүгийн үйл ажиллагааны мэргэжилтэн 228 262630 sansartuya@mol.gov.mn
12 Д.Бат-Эрдэнэ Аж ахуй, үйлчилгээний хэсгийн ахлагч baterdene@mol.gov.mn
13 М.Туяацэцэг  Бичээч, операторч 101 261569 tuyatsetsegm@mol.gov.mn
14 Ш.Авирмэд Бичиг хэргийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн/гэрээт/ avirmed@mol.gov.mn
15 Д.Ганчимэг Архив, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн /гэрээт/ ganchimeg_d@mol.gov.mn
16 Г.Анар Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 224 266272 anar@mol.gov.mn
17 П.Хандсүрэн НҮБ, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн khandsuren@mol.gov.mn
18 Э.Номундарь Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр, олон улсын конвенц хариуцсан мэргэжилтэн nomundari@mol.gov.mn
19 Г.Төгөлдөр Хоёр талт хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/гэрээт/ tuguldur@mol.gov.mn
20 Д.Ганчимэг Өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ganchimeg@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах