Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар

Чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуйн үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зээл, санхүүгийн дэмжлэгийн бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бизнесийн хөгжил, жижиг, дунд үйлдвэр болон бизнес инкубаторын тогтолцоог хөгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаархи бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, бусад яамд байна.

Хариуцсан асуудал, утас, хаяг

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1 Д.Баттогтох Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга 204 62263023 battogtokh@mol.gov.mn
2 Б.Алтангэрэл Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хэлтсийн дарга 202 62263026 altangerel@mol.gov.mn
3 А.Гэрэлзаяа Хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн 205 62263022 gerelzaya@mol.gov.mn
4 Н.Найданболд Бизнесийн хөгжлийг дэмжих үйлчилгээ,  инкубацийн бодлого, зохицуулалт  хариуцсан мэргэжилтэн naidanbold@mol.gov.mn
5 Н.Энхтөр Ахуйн үйлчилгээний салбарыг  хөгжүүлэх бодлогын хэрэгжилт  хариуцсан мэргэжилтэн enkhtur@mol.gov.mn
6 Б.Мөнхцэцэг ЖДҮйлдвэрлэлийн салбарын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 203 62263024 munkhtsetseg_b@mol.gov.mn
7 Б.Амарсанаа Санхүүгийн түрээс,  зээлийн батлан даалт, даатгалын  асуудал хариуцсан мэргэжилтэн amarsanaa@mol.gov.mn
8 Р.Эрдэнэсайхан Хоршооны хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн erdenesaikhan@mol.gov.mn 
9 Я.Мөнхчимэг ЖДҮ-ийн  тогтолцоо, борлуулалтын сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн munkhchimeg@mol.gov.mn

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах