Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар

Чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийг төлөвлөх, бодлогын боловсруулах, зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.  

Энэ үндсэн үүргийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, мэргэшлийн түвшний болон чанарын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, байгууллага, аж ахуйн нэгжийг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сургалтын төв, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, аж ахуй нэгжийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд, яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам байна.

Хариуцсан асуудал, утас, хаяг:

Овог нэр Албан тушаал, эрхэлсэн асуудал Өрөөний дугаар Утасны дугаар И-мэйл хаяг
1 Б.Алтанжаргал Газрын дарга 107 62263012 altanjargal@mol.gov.mn
2 Р.Эрдэнэтуяа Мэргэшлийн түвшний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 106 62263016 erdenetuya@mol.gov.mn
3 Р.Дүүрэнбаяр Техникийн боловсролын агуулга, стандарт, арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн duurenbayar@mol.gov.mn
4 П.Хишигжаргал Мэргэжлийн боловсролын агуулга, стандарт, арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн khishigjargal@mol.gov.mn
5 Д.Адилбиш Мэргэжлийн сургалтын агуулга, арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн adilbish@mol.gov.mn
6 Б.Болор-Эрдэнэ Тусгай зөвшөөрөл, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн 108 62263014 bolorerdene@mol.gov.mn
7 П.Болормаа Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, элсэлт, төгсөлт, статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн bolormaa@mol.gov.mn
8 Д.Нацагдорж Салбарын хүний хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн natsagdorj@mol.gov.mn
9 Б.Байгалмаа Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 109 62263018 baigalmaa@mol.gov.mn
10 Г.Наранбаяр Түншлэл хариуцсан мэргэжилтэн naranbayar@mol.gov.mn
11 Ц.Отгонмягмар Мэргэжлийн боловсролын салбарын инноваци, суурь судалгаа хариуцсан мэргэжилтэн otgonmyagmar@mol.gov.mn
12 Г.Батчимэг Сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн batchimeg@mol.gov.mn


Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах