Тэргүүлэх чиглэл
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Тэргүүлэх чиглэл

Хөдөлмөрийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх;

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх;

Иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа үүсгэл санаачилга, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэд, ахмад настан, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах;

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дээшлүүлэх;

Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийн чадавхи, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх.

Эхлэл

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах