Шагналын журам
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Шагналын журам

 

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН

САЙДЫНТУШААЛ

 

2012 оны 10  дугаар сарын 02 өдөр                 Дугаар А/18                      Улаанбаатар хот

 

Журам  батлах  тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Яамны эрх зүйн байдлын тухай 26 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны "Засгийн газрын шагналын төрөл батлах тухай" 50 дугаар тогтоол, "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" 52 дугаар тогтоол, “Яам, агентлагаас  олгох  шагналын  тухай” 53 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: 



1."Хөдөлмөрийн салбарын шагналын журам”-ыг нэгдүгээр, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний шагналд нэр дэвшүүлэх ажилтны танилцуулга"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай

 

2. Журмыг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Сувдаа/-т даалгасугай

 

 

 

                                     САЙД                                      Я.САНЖМЯТАВ                   

 

 

 

 

 

 

 

 

 

        Хөдөлмөрийн  сайдын 2011 оны А/18 дугаар

  тушаалын нэгдүгээр хавсралт

 

                                                   Хөдөлмөрийн салбарын шагналын журам

 

1. Нийтлэг үндэслэл

1.1 Төрөөс хөдөлмөрийн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан салбарын албан хаагч, иргэдийг Засгийн газрын болон Хөдөлмөрийн яам, /цаашид "салбарын шагнал" гэх/ Сайдын нэрэмжит  шагналаар шагнаж урамшуулах, тэдгээрийн үнэмлэхийг нөхөн болон сольж олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулсан Монгол улсын болон гадаадын иргэнийг  шагнаж  болно.

2. Шагналын ангилал 

2.1  Хөдөлмөрийн салбарын шагнал нь дор дурдсан ангилалтай байна.  

                              2.1.1. Засгийн газрын шагнал: 
                              а/ "Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан"  тэмдэг 

                         б/ “Тэргүүний хоршоологч” тэмдэг

                        2.1.2.  Сайдын нэрэмжит шагнал:

                                     2.1.2.1.Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр:

а/Хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуй нэгж, байгууллага;

б/Эрүүл-Аюулгүй ажлын  байрыг дэмжигч /том, дунд, жижиг/ байгууллага

2.1.2.2  Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:

а/ Шилдэг жижиг үйлдвэрлэл эрхлэгч;

б/ Шилдэг дунд үйлдвэрлэл эрхлэгч;

в/ Экспортын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч;

г/ Шилдэг  өрхийн үйлдвэрлэгч;

д/ Хоршооны салбарын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч;

е/ Шинэ техник технологи нэвтрүүлэгч;

ё/ Олны ташаалд нийцсэн бүтээгдэхүүн;

ж/ Борлуулалтаар тэргүүлсэн бүтээгдэхүүн;

з/ Байгаль орчны ээлтэй бүтээгдэхүүн;

2.1.2.3 Мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлээр:

а/ Шилдэг төгсөгч;

б/ Шилдэг менежер;

в/ Шилдэг түншлэгч байгууллага;

г/ Шилдэг сургалтын байгууллага;

д/ Шилдэг багш;

2.1.3. Хөдөлмөрийн яамны шагнал:
            а/ Яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж,  дурсгалын  гэрчилгээ  олгох ; 

                        б/ Яамны " Хүндэт жуух бичиг";

            в/ Мөнгөн  шагнал, үнэ  бүхий зүйл дурсгах  

3. Шагнал олгох болзол 

3.1.  Энэхүү журмын 2.1.1, 2.1.3-т заасан шагналыг яам, Засгийн газрын шагналын ангиллаар шат дараалан, давхардуулахгүй олгоно. Улс, олон улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн Сайдын шийдвэрээр болзол харгалзахгүй олгож болно. Сайдын нэрэмжит шагналыг тухайн чиглэлээр амжилт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгоно.

3.2.  Салбарын болон яамны шагналыг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд олгоно.

3.3.  Монгол Улсын Засгийн, газрын "Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан" /ХСТА/,  “Тэргүүний хоршоологч” тэмдгээр шагнахад дор дурдсан болзлыг харгалзан үзнэ.

3.3.1.    Тухайн салбарт 15-аас доошгүй жил ажиллаж, тус салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;

3.3.2.    Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь  аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд  үнэлэгдсэн; 

3.3.3.    Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь  А, В үнэлэгдсэн, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй;

3.4.  Яамны "Хүндэт дэвтэр"-т хөдөлмөрийн салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, идэвхи зүтгэл  гаргасан Монгол Улсын төрийн дээд шагнал хүртсэн алдар хүндтэй хүмүүсээс шалгаруулан, нэрийг нь бичиж, гэрчилгээ олгоно. 

3.5.  Хөдөлмөрийн яамны "Жуух бичиг”ээр тухайн салбарт 10-аас доошгүй жил идэвхи зүтгэл, үр  бүтээлтэй ажиллаж ажил үйлсээрээ тэргүүлсэн тодорхой үр бүтээл гаргасан иргэн, албан тушаалтныг шагнана.

3.6.   Яамны  зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд бодитой  хувь  нэмэр  оруулж идэвхи зүтгэл, үр  бүтээлтэй  ажиллаж  хагас, бүтэн  жилийн  ажлын  үзүүлэлтээр  тэргүүн байрт  шалгарсан  албан  хаагчийг  хамт олны  өмнө  сайшааж , үнэ бүхий зүйл дурсгах буюу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж  урамшуулна.

3.7.  Сайдын нэрэмжит шагналаар тухайн салбарт гарамгай амжилт гаргасан, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн, тэргүүний туршлага нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг цом, өргөмжлөлөөр шагнана.

3.8.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шагналыг дараах болзолыг хангасан байгууллага, иргэнд олгоно:

3.8.1.    Хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуй нэгж, байгууллага:

3.8.2.    E-job.mn сайтад бүртгэгдсэн байх

3.8.3.    Байнгын ажлын байр байх /үүнд: 6 сараас дээш хугацаанд тогтвортой ажилласан байна./

3.9.  Эрүүл-Аюулгүй ажлын байрыг дэмжигч /том, жижиг, дунд/ байгууллагыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 4-ны  өдрийн А/44 тоот тушаалаар  батлагдсан журмаар шалгаруулж шагналыг Хөдөлмөрийн  сайд  гардуулна.  

3.10.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих шагналыг дараах болзлыг хангасан байгууллага, иргэнд олгоно:

3.10.1.  Шилдэг үйлдвэрлэл эрхлэгч-Ажиллагсдын тоо 19-өөс ихгүй, 250,0 сая төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэгч;

3.10.2.  Шилдэг дунд үйлдвэрлэл эрхлэгч- Ажиллагсдын тоо 199-өөс ихгүй, 1,5 тэр бум  төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэгч;

3.10.3.  Экспортын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Тухайн улсын стандартын шаардлага хангасан, байнгын түнштэй, түүхий эд нь дотоодоос  хангагддаг, борлуулалт , чанар сайжирсан;

3.10.4.  Импорт орлогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Импортын бүтээгдэхүүний 10-с дээш хувийг хангасан байх;

3.10.5.  Шилдэг өрхийн үйлдвэрлэгч-Өрхийн орлого нэмэгдсэн, тогтвортой  ажилласан, бүтээгдэхүүний борлуулалт, чанар сайжирсан;

3.10.6.  Хоршооны салбарын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Хоршсон хөдөлмөрийн үр дүнд бий болсон олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;

3.10.7.  Шинэ техник технологи нэвтрүүлэгч-Үйлдвэрлэлд үр ашигтай, шинэ техник технологи нэвтрүүлсэн бүтээндэхүүний загвар хийц сайжирсан;

3.10.8.  Олны ташаалд нийцсэн бүтээгдэхүүн-Хамгийн их хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд болсон;

3.10.9.  Борлуулалтаар тэргүүлсэн бүтээгдэхүүн-Тухайн үзэсгэлэнд борлуулалтын дүнгээр тэргүүлсэн бүтээгдэхүүн;

3.10.10. Байгаль орчны ээлтэй бүтээгдэхүүн-Байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

3.11.  Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын шагналыг дараах болзлыг хангасан байгууллага, иргэнд олгоно:

3.12.  Шилдэг төгсөгч

3.12.1.  Сурлагын амжилт, чанарын үзүүлэлт, мэргэжлийн ур чадвараар, сургууль, дүүрэг, бүс, улсын олимпиад, уралдаан тэмцээнд  үзүүлсэн амжилт

3.12.2.  Суралцаж байх хугацаандаа буюу төгсмөгц ААН, байгууллагын ажлын  урилга  хүлээн авсан байх

3.12.3.  Суралцах хугацаандаа мэргэжлийн чиглэлээр хийж, үнэлүүлсэн бүтээл

3.12.4.  Төгсөгчийн төлөвшил, урлаг, спортын авъяас чадвар, үзүүлсэн амжилт

3.13.  Шилдэг менежер

3.13.1.  Сайдтай болон сургалтын байгууллагын захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн хувь, чанарын үзүүлэлт

3.13.2.  МБСБ төгсөгчдийн ажлын байртай болсон хувь хэмжээ /80 хувиас доошгүй байх/

3.13.3.  Дадлагын сургалтын зохион байгуулалт, чанар,  дадлагажигчийн  ур  чадвар /үр дүнг/-ын талаар МБСҮЗ-ийн салбар зөвлөлөөс өгсөн үнэлгээ

3.13.4.  Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоонд шилжих талаар хийсэн ажил, үр дүн /Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэл, хэрэгжилт, сургалтын идэвхитэй арга хэлбэр нэвтрүүлэх, сурлагын үнэлгээ зэрэг/

3.13.5.  Багшийн хөгжлийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хийсэн ажил, үр нөлөө

3.13.6.  Ажил олгогч, түншлэгч байгууллагуудтай хамтран ажилласан байдал, үр дүн

3.13.7.  Сургалтын байгууллагад хэрэгжүүлсэн гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үр дүн, хөрөнгө оруулалтын хэмжээ 

3.14.  Шилдэг түншлэгч байгууллага

3.14.1.  Бүс, орон нутаг дахь МБСБ төгсөгчийг суралцах хугацаанд болотөгссөний дараа 3, 6 сарын дотор  ажилд авсан үзүүлэлт

3.14.2.  Нийт ажиллагчдын дотор мэргэжилтэй ажилтны эзлэх хувь хэмжээ

3.14.3.  Шинээр буй болгосон ажлын байрын тоо

3.14.4.  Шинээр бий болсон ажлын байр болон сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад ирүүлж, “ЭСА”  гэрээний үндсэн дээр хамтран ажилласан байдал, үр дүн

3.14.5.  Үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг хүлээн авч чанартай зохион байгуулсан байдал, үр дүн

3.14.6.  Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ямар нэг зөрчилгүй ажилласан байх.

3.15.  Шилдэг сургалтын байгууллага

3.15.1.  Сурлагын амжилт, чанараар бүс, улсын хэмжээнд тэргүүлэх түвшний үзүүлэлттэй байх, гаргасан шинэ санаачилга, туршлага, бусдад түгээсэн байдал

3.15.2.  Төгсөгчдийн ажлын байраар хангагдсан хувь хэмжээ /80-аас дээш хувьтай байх/

3.15.3.  ЧССҮ-ний шинэ тогтолцоонд шилжих талаар хийсэн ажил, хүрсэн түвшин

3.15.4.  Сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой байдал, мэргэжлийн чиглэлийн төрөлжилт

3.15.5.  Дадлагын бааз, лаборатори, мэдээллийн цахим технологийн хангамж, ашиглалт, дадлагын сургалтын чанар,  үр дүн

3.15.6.  Сургалтын орчин стандартад нийцсэн байдал

3.15.7.  Багш, ажил мэргэжлийн багшийн хангамж, чадавхи

3.15.8.  Суралцагчдын хүмүүжил, төлөвшил, урлаг, спортын талаар үзүүлсэн амжилт

3.15.9.  Сургалтын байгууллагын үйл ажиллагааны талаар суралцагч, эцэг эхийн төлөөлөл, МБСҮЗ-ийн салбар зөвлөлийн үнэлгээ

3.16.  Шилдэг багш

3.16.1.  Суралцагчдын сурлагын амжилт, чанарын үзүүлэлт

3.16.2.  Заасан мэргэжлээр суралцаж төгсөгчдийн ажлын байртай болсон хувь хэмжээ

3.16.3.  Үйлдвэрлэл-дадлагын сургалтаар суралцагчийн ур чадвар эзэмшсэн байдалд ажил олгогчийн өгсөн үнэлгээ

3.16.4.  Хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг эрэлтэд нийцүүлэх талаар өндөр мэргэшилтэй ИТА, ажил олгогчтой хамтран ажилласан байдал, үр дүн

3.16.5.  Судалгаа шинжилгээний ажил, түүний үр дүн, мэргэжлийн дагуу боловсруулж хэрэглэсэн ном, сурах бичиг, гарын авлага

3.16.6.  Дадлагын газар, техник, тоног төхөөрөмж, кабинетийн тохижилт, ашиглалт, үр дүн

3.16.7.  Суралцагчдыг хөдөлмөрийн хүн болгож төлөвшүүлэх, урлаг, спортын авъяас чадварыг хөгжүүлэх талаар хийсэн ажил, үзүүлсэн амжилт

 

  1. 4.         Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

 

4.1.  Шагналд нэр дэвшигч нь энэхүү журмын 3.3-3.10-д заасан болзлыг хангасан байна.

4.2.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг бүрэн хангасан, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй иргэнийг харьяалах баг, хороо, төрийн бус байгууллага тодорхойлж болно.

4.3.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг хангасан өмнө шагнагдсан шагналаас хойш 3-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс ахисан нөхцөлд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ.

4.4.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг хангасан шагналд нэр дэвшүүлэх албан хаагч, иргэнийг байгууллага, хамт олны хурлаар хэлэлцэнэ. Хурлын ирц 80-аас доошгүй хувь байх бөгөөд хуралд оролцогчдын дөрөвний гурваас дээших нь нэр дэвшүүлэхийг дэмжсэн бол тухайн ажилтан /иргэний/-ы нэрийг дэвшүүлсэнд тооцож, тодорхойлолт гаргана.

4.5.  Аж ахуйн  нэгж,  байгууллага нь шагнуулах хүний тодорхойлолт, шагнуулах тухай хүсэлт, холбогдох баримт бичгийг энэхүү журамд заасны дагуу бүрдүүлж Хөдөлмөрийн  яаманд ирүүлнэ.

4.6.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг хангасан шагналд нэр дэвшигчийн танилцуулга, ажил байдлын тодорхойлолтод байгууллагын удирдлага гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна.  

4.7.  Шагналд нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:         

4.7.1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан байгууллагын албан  бичиг

4.7.2.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн санал  

4.7.3.Батлагдсан загварын дагуу анкет 3x4 хэмжээтэй 1% гэрэл зурагтай /Журмын хоёрдугаар хавсралт/

4.7.4.Ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт

4.7.5.Хамт олны хурлын тэмдэглэл

4.7.6.Яамны "Хүндэт дэвтэр"-т нэр нь бичигдэх иргэний  6x9 хэмжээтэй 1 хувь гэрэл зураг 

4.7.7.Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар

4.7.8.Бусад холбогдох баримт бичиг, зүйл          

4.8.  Энэ журмын 3.7-3.10-д заасан болзлыг бүрэн хангасан Сайдын нэрэмжит шагналд нэр дэвшсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

4.8.1.Шагнуулах тухай хүсэлт гаргасан иргэн, байгууллагын хүсэлт

4.8.2.Гарамгай амжилт гаргасан, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн баталгаажуулах  тайлан, бүтээл түүнийг гэрчлэх баримт бичиг, зураг, видео бичлэг, бусад хэлбэрээр баталгаажуулсан байх

4.8.3.Бусад холбогдох баримт бичиг, зүйл 

4.9.  Байгууллага энэ журмын 4.7-д заасан баримт бичгийг бүрдүүлэн тэмдэглэлт өдөр болохоос 45 хоногийн өмнө Хөдөлмөрийн яам буюу харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлнэ.

4.10.  Байгууллага энэ журмын 4.8-д заасан баримт бичгийг бүрдүүлэн тухайн чиглэлийн арга хэмжээ болохоос 7 хоногийн өмнө Хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.

4.11.  Яамны харьяа байгууллагууд нь шагнуулахаар тодорхойлсон хүмүүсийн материалыг тэмдэглэлт өдөр болохоос 21 хоногийн өмнө Хөдөлмөрийн яаманд ирүүлнэ. 

4.12.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг бүрэн хангасан шагналд нэр дэвшүүлсэн баримт бичгийг энэ журмын 4.7-д заасны дагуу бүрдүүлээгүй, хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй, холбогдох байгууллагад буцаан хүргүүлнэ. 

4.13.  Энэ журмын 3.3-3.10-д заасан болзлыг бүрэн хангасан шагналд нэр дэвшүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд, баримт бичгийг тодорхойлсон байгууллагад буцаан, тухайн албан хаагчид шагнал олгох асуудлыг дараагийн 3 жилд авч хэлэлцэхгүй. 

 

  1. 5.     Шагналыг шийдвэрлэх, олгох

 

5.1.  “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг “Хүндэт жуух бичиг”-ээр  шагнуулахаар ирүүлсэн материалыг бичиг хэргийн  эрхлэгч хүлээн  авч, бүртгэн Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, Төрийн захиргааын удирдлагын газрын шагнал хариуцсан мэргэжилтэнд өгнө.   

5.2.  Төрийн захиргааны удирдлагын газар шагналын материалыг холбогдох газруудад танилцуулан санал авч,  шагнах тухай Хөдөлмөрийн сайдын тушаал гаргаж  шийдвэрлүүлнэ.

5.3.  “Салбарын тэргүүний ажилтан”-ны үнэмлэх болон яамны “Хүндэт жуух бичиг” дээр зөвхөн Засгийн газрын гишүүн буюу Хөдөлмөрийн сайд гарын үсэг зурж баталгаажуулна.

5.4.  Сайдын нэрэмжит шагналыг тухайн чиглэлийн арга хэмжээ, үзэсгэлэнг тохиолдуулан олгоно. 

5.5.  Цом, өргөмжлөлийг шагнагдсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад Хөдөлмөрийн сайд гардуулан өгнө. 

5.6.  Шагнагдсан хүний тэмдэг, үнэмлэхийг өөрт нь гардуулах буюу, тодорхойлсон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд  хүлээлгэн өгнө.  

5.7.  Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн дурсгалын гэрчилгээг Хөдөлмөрийн сайд, түүний эзгүйд дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хүндэтгэлтэй гардуулна.  

5.8.   Засгийн газрын "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан", “Тэргүүний хоршоологч” хүндэт тэмдгээр шагнахад 100000 төгрөг, Хөдөлмөрийн яамны "Хүндэт дэвтэр"-т нэрийг нь бичиж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг, "Жуух бичиг"-ээр шагнахад 10000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус дагалдана. Энэхүү дагалдах мөнгөн шагналыг тухайн хүнийг шагнуулахаар нэр дэвшүүлж тодорхойлсон байгууллага олгоно.  

5.9.   "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" “Тэргүүнийхоршоологч” хүндэт тэмдэг болон яамны бусад шагналаар шагнагдсан гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагналыг олгохгүй.  

5.10.Шагналд нэр дэвшигчдийн баримт бичгийг буцаан олгохгүй, архивын нэгж болгон хадгална.

5.11.Монгол Улсын цол хүртэх, одон, медалиар шагнуулахаар ирүүлсэн материалын бүрдэл дутуу байвал түүнд санал өгөхгүйгээр холбогдох байгууллагад буцаана. 

  1. 6.    Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох

 

6.1.   Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд нэг удаа нөхөн олгож болно.

6.2.  Нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлнэ:

6.2.1.    Тэмдэг, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл

6.2.2.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

6.2.3.    Үнэмлэх үрэгдүүлсэн, зарлуулсан баримт

6.2.4.    Мөнгө тушаасан баримт

6.3.  Энэ журмын 6.2-т заасан баримтыг хянаж үзэж, шагналын тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгох тохиолдолд шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төлбөрийг байгууллага, иргэнээс гаргуулна. 

 

 

 

 

 

 

Хөдөлмөрийн  сайдын 2011 оны А/18 дугаар  

                                                                                                тушаалын хоёрдугаар  хавсралт

 

ЗУРАГ

Хөдөлмөрийн салбарын шагналд
нэр дэвшүүлэх ажилтны танилцуулга 

 

1.    Ургийн овог .................................                                                                                                                              
2.    Эцэг, эхийн нэр ..........................

3.    Өөрийн нэр ...................................

4.    Регистрийн дугаар.........................

5.    Нас, хүйс.........................................

6.    Яс үндэс ........................................

7.    Үндсэн захиргаа .............................

8.    Боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал /он дарааллаар/

 

Төгссөн  сургууль

Суралцсан хугацаа 

Эзэмшсэн боловсрол, мэргэжил









9.    Ажил эрхэлсэн байдал /он дарааллаар/

Ажлын газрын нэр

Ажилласан хугацаа
/он сараар/

Эрхэлсэн ажил албан тушаал













10.  Нийт ажилласан жил- ....  

  Үүнээс: Тухайн салбарт : .... жил

11.  Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./

Шагналын нэр

Шагнагдсан он







12.  Шагнуулах үндэслэл. /Товч, тодорхой бичнэ./
..........................................................................................................................................................................................................................................................................

13.   Тухайн ажилтны ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшиний үнэлгээ /сүүлийн 5 жилээр/

................................................................................................................................

14.  Ямар шагналд нэр дэвшүүлж буй санал ......................................................

15. Хамт олны саналын хувь .......................................

16. Байгууллагын холбоо барих утас, ажилтны нэр ................................

Танилцуулгыг баталгаажуулсан:

Захирал / дарга, эрхлэгч/............................................../нэр/

Гарын үсэг

Огноо

Үйл ажиллагаа

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах