Дотоод журам батлах тухай
Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Дотоод журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН

ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 09 дүгээр сар 11 өдөр                 Дугаар  А/03                    Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.1-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөлмөрийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг 1 дүгээр, “Хөдөлмөрийн яамны албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн эргэлтэд хяналт тавих журам”-ыг 2 дугаар, “Хөдөлмөрийн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг 3 дугаар, “Автомашин хэрэглэх журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмуудын хэрэгжилтийг ханган ажиллахыг газар, хэлтсийн дарга, нийт ажилтнуудад үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Г.Сувдаа/-д даалгасугай.

 

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                               Б.ГАНЦЭЦЭГ

Дэлгэрэнгүйг татах

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах